Ажиллах хүч гадаадад гаргах , Компанийн танилцуулга

МҮГЭН ХХК нь 2007 оны 1 дүгээр сард Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийг авч, тус оны 5 дугаар сараас албан ёсоор үйл ажиллагаагаа эхлээд байна.

Японы үйлдвэрлэлийн дадлага хийх болон мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийн тухай

Японы үйлдвэрлэлийн дадлага хийх болон мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр нь бусад орныхоос нэлээд онцлогтой.Хөтөлбөр нь гадаад орны иргэдийг японд үйлдвэрлэлийн дадлага хийлгэж, мэргэжил эзэмшүүлэх, мэргэшүүлэх замаар оролцогчдынхоо мэргэжлийн ур чадварыг сайжруулж, үүгээр дамжуулан илгээгч улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэсэн зарчмыг гол зорилгоо болгодог.Тиймээс уг хөтөлбөрт оролцохыг хүсэгчдэд дадлага хийх мэргэжилд хамааралтай ажлыг одоо эрхэлдэг байх ёстой гэсэн шалгуурыг эхэлж тавьдаг. Шаардлагатай үзүүлэлтийг ханган сонгон шалгаруулалтанд тэнцэж чадвал эх орондоо хэлний болон тусгай сургалтанд хамрагдана.
Хөтөлбөрт оролцогч нь 114 төрлийн ажлын байранд 62 мэргэжлээр мэргэжил дээшлүүлэх боломжтой.
Эхний 1 жил үйлдвэрлэлийн дадлагажигч гэсэн статустайгаар дадлага хийнэ. Энэ хугацаанд мэргэжлийн япон хэл болон мэргэжлийн хичээл заалгангаа үйлдвэрлэл дээр дадлага хийнэ. Үүний дараа мэргэжлийн шалгалт өгөн, мэргэжил дээшлүүлэгч гэсэн статуст шилжинэ.Мэргэжил дээшлүүлэх хугацаа 2 жил. Мэргэжил дээшлүүлэгч гэсэн статуст дэвших нь дадлагажигчийн хувьд тун чухал. Ажлын хөлс нэмэгдэнэ. Мөн эрүүл мэнд, осол гэмтэл болон ажил эрхлэлтийн даатгалд хамрагдаж, илүү цаг ажиллах боломжтой болно.

Дадлагаар ажиллагчийг бүртгэх нөхцөл

Дадлага хийх хүн нь доорх нөхцөлүүдийг хангасан байх шаардлагатай.

1.Японд мэргэжил эзэмших хүсэлтэй бөгөөд япон улсад дадлага хийх мэргэжилд хамааралтай ажлыг одоо монгол улсад эрхэлж байгаа,энэ мэргэжилдээ 2-оос дээш жил ажилласан ажлын туршлагатай байх

2.Япон дахь дадлагын ажлыг дуусган нутагтаа буцаж ирэх үед,урьд нь ажиллаж байсан байгууллагадаа эргэн орж хөдөлмөрлөх найдвартай баталгаа бүхий

3.Дадлагажигчийн үүрэг хариуцлагыг гүнзгий ухамсарлаж, япон хэлний анхан шатны сургалт болон дадлагын ажлыг идэвхтэй гүйцэтгэж чадах

4.Бүрэн дундаас дээш боловсролтой

5.20-оос дээш 35 хүртэлх настай

6.Жирэмсэн бус, шүдний эмчилгээ хийлгэх шаардлагагүй, эрүүл мэндийн үзлэгээр орж тэнцсэн

7.Япон улсад хууль бусаар амьдарч байгаагүй

8.Урьд нь япон улсад үйлдвэрлэлийн дадлагаар ажиллаж байгаагүй байх

9.Гэмт хэрэгт холбогдож байгаагүй

10.Монгол улсын иргэн

Зуучлах мэргэжил

-Оёдол\r\n-Барилга
-Үйлдвэрийн угсрах болон боловсруулах ажил
-Газар тариалан

Бүртгүүлэх

Дадлагаар ажиллахыг хүсэгч нь дадлагаар ажиллагчийг бүртгэх анкетыг бөглөн цээж зургийн хамт авч ирэн бүртгүүлнэ үү.

Холбоо барих

Хаяг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Содномын гудамж, “Center” зочид буудлын 6 давхарт, “МҮГЭН”ХХК
Харилцах ажилтан Л.Пүрэвсүрэн
Утас 354557,99605870
Факс 354557

Компанийн танилцуулга

Компанийн нэр МҮГЭН ХХК
Байгуулагдсан он 2005 он
Голлох үйл ажиллагааны чиглэл 1.Гадаад,дотоодын аялал жуулчлал
2.Гадаад худалдаа
3.Хөдөлмөр зуучлал
4.Гадаад хэлний сургалт
Төв оффисын хаяг Монгол улс, Улаанбаатар хот,Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Содномын гудамж, Center зочид буудал, 6 давхарт
Утас: 976-11-354557
Факс: 976-11-354557
И-мэйл: info_ub@mugen.mn
Вэбсайт: http://mugen.mn/
Байрлал map
Япон дахь төлөөлөгч Утас, факс:+81-5014747624
И-мэйл:suren@mugen.mn
Холбоо барих
go to header