"Бид бизнесээрээ дамжуулан хүн болон нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулна."


хамт олны зураг

Бизнесийн түүх

Мүгэн ХХК-ийг захирал Л.Бямбасүрэн нь Япон улсад суралцаж, олон улсын харилцаа, аялал жуулчлал, түүн дотроо зочид буудал, нийтийн хоолны салбараар мэргэшиж төгссөн.

Японд оюутан байх үеэсээ эхлэн 15 жил хуулийн байгууллагад орчуулагчаар төрийн албанд ажилласан ажлын туршлага дээрээ үндэслэн Монгол улсын иргэдийг Япон улсад хуулийн дагуу эрх нь зөрчигдөхгүйгээр ажил хөдөлмөр эрхлэх боломжийг олгох зорилгоор МҮГЭН ХХК-г байгуулсан.

Улмаар Японд хөдөлмөр эрхлэн мэргэшээд эх нутагтаа буцаж ирсэн иргэдээ ажлын байраар хангаж мэргэжлээр нь ажиллуулан Япон стандарт, технологи, чанар, соёл үйлчилгээг Монголдоо нэвтрүүлэх зорилгоор дараах салбар нэгжүүдийг нэмж нээж эхэлсэн.

Компанийн хүний нөөцийн шинэ бодлого баримталж ур чадвартай Япон мэргэжилтэнг Монголд урьж авчран эх нутагтаа монгол ажилчдыг мэргэшүүлж бэлтгэх, мөн 1-2 жилийн хугацаанд Японд явуулж мэргэжлийг нь дээшлүүлэх зэргээр ажилчидаа тогтмол чадваржуулж байдаг.

Мэдээллийн технологийн шинэ дэвшлийг ашиглан IT болон Маркетингийн ажилтнуудаа Японд сурч амьдрангаа зайнаас ажлаа хийх боломжоор хангаж байна.

Ингэж хөгжил хувьсалтай хөл нийлүүлэн алхаж чадсанаар ур чадвартай, тогтвор суурьшилтай хамт олныг бүрдүүлээд байна.

Он цагийн хэлхээ

Байгуулагдсанаас одоог хүртлэх үйл ажиллагаа бөгөөд салбар компанийн он цагийн хэлхээ

  • 2005 - Мүгэн ХХК

    2005 оны 11 сард Мүгэн ХХК байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

  • 2007 - Япон хэлний сургалтын төв

    Япон улсад ур чадварын дадлагжигч илгээх, их дээд сургууль, хэлний бэлтгэлд оюутан зуучлах зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.

  • 2012 - Мүгэн Констракшн ХХК

    Амины орон сууц, барилгын зураг төсөл чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

  • 2016 - Мүгэн Куалити Авто засвар

    Япон автомашины засвар үйлчилгээг японы чанар стандартын дагуу үйлчлүүлэгчиддээ хүргэж эхэлсэн.

  • 2019 - Мүгэн Фүүдс ХХК

    Японы эрүүл ахуйн чанар шаардлага хангасан, баталгаат аюулгүй хүнс, хүнсний бүтээгдэхүүнийг монголчууддаа хүргэхээр зорин ажиллаж эхэлсэн.

  • 2019 - Такэсан Мисо Рамен Ресторан

    Японы Нагано мужийн "ТАКЭСАН МИСО РАМЕН" рестораны монгол дахь анхны салбар байгуулж жинхэнэ япон чанар стандарт, үйлчилгээг үзүүлж эхэлсэн.

  • 2022 - Мүгэн Куалити Салбар #2

    Автомашины засвар үйлчилгээгээ өргөжүүлж хотын төвд Time Square хотхонд шинэ салбараа нээсэн.

Үйл ажиллагааны чиглэл

Мүгэн ХХК
  • Монгол улсын иргэдийг Япон улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах
  • Япон хэлний сургалт
Мүгэн Куалити ХХК
  • Авто машины засвар үйлчилгээ
  • Авто машины сэлбэг, дагалдах хэрэгсэл, тос тосолгоо үйлчилгээний бүтээгдэхүүний худалдаа
Мүгэн Констракшн ХХК
  • Барилгын даацын болон дүүргэлтийн блок үйлдвэрлэл
  • Амины орон сууцны төсөл хэрэгжүүлэлт
  • Үл хөдлөх хөрөнгийн борлуулалт
Мүгэн Фүүдс ХХК
  • Хүнсний бөөний болон жижиглэн худалдаа
  • Гоймон баншны үйлдвэрлэл, худалдаа
  • Японы хоолны франчайзыг монголд нэвтрүүлэх
  • Такэсан мисо рамен ресторан

Эрхэм зорилго

Мүгэн группийн эрхэм зорилго нь бахархам сайн ажилтанг бий болгож, сэтгэл ханамжийн менежментийг хэрэгжүүлэхэд оршино.

1. Ажилчны сэтгэл ханамж

Ажил хөдөлмөрөөр дамжуулан хувь хүний хүсэл мөрөөдөл, зорилгодоо хүрэх явдал юм.

2. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж

Бидний үйлчилгээгээр дамжуулан сэтгэл хөдлөлийг мэдрэх явдал юм.

3. Харилцагчийн сэтгэл ханамж

Хамтдаа хөгжин цэцэглэж, хамтдаа суралцан, харилцан итгэлцлэлийг удаан хугацаанд хадгалах явдал юм.

4. Компанийн сэтгэл ханамж

Дээрх гурван зүйл хэрэгжиж, улмаар нийгмээс итгэл хүртэх нь компанийн сэтгэл ханамж, аз жаргал юм.

Баримтлах зарчим

Бид үйлчлүүлэгчдэд тайвширал, тайтгарал, улмаар хөгжил баясал, сэтгэл хөдлөлийг бэлэглэдэг гайхалтай ажил хийж байгаадаа бахархадаг.Иймээс, “Бүхий л үйлдлээ үйлчлүүлэгчийн төлөө” гэсэн сэтгэлгээгээр мэргэжлийн түвшинд ажилладаг.
Ингэснээр ажлаараа дамжуулан өөрийн зан чанар, хувь хүнийг илүү хөгжүүлэн сайжруулах боломжтой болно.

Энэхүү итгэл үнэмшил, ёс зүй нь МҮГЭН ГРУПП-ийн үндсэн зарчим юм.
Үүнийг манай байгууллагын хүн бүр ойлгож, чин сэтгэлээсээ хэрэгжүүлж ажиллах болно.

Бидний онцлог

"Бидний элэгсэг, найрсаг үйлчилгээ"

1. Бид үйлчлүүлэгчийг үргэлж инээмсэглэн угтана.

2. Бид үйлчлүүлэгчийнхээ хүсэлтийг биелүүлэхийн төлөө хичээн ажиллана.

3. Сүүлийн үйлчлүүлэгчийг талархсан сэтгэлээ илэрхийлж бүх ажилчид хамтдаа хаалган дээр үдэх болно.