Япон улсын 6 нэгтгэлтэй хамтрарч ажиллаж байгаагаас гадна. Японоос хамтран ажиллах хүсэлт нэмэгдсээр байна.
2005 оноос хойш Япон улсад Ур чадварын дадлагажигч зуучлах үйлчилгээ тасралтгүй, найдвартай үзүүлсээр байна.
Монголчуудын нийтлэг ажиллах сонирхолтой салбарт тулгуурлан шинэ илгээх чиглэлийг нэмэгдүүлэн ажиллаж байна.
Японд суралцах, мэргэжил дээшлүүлэх, ажиллах сонирхолтой хүмүүст хууль ёсны дагуу сурч амьдрах нөхцөлийг бүрдүүлж өөрийнхөө суралцаж амьдарч байсан туршлагадаа тулгуурлан хэрэгтэй үнэн зөв мэдээллээр хангах, улс орны хөгжлийн түлхүүр болох мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажилд хувь нэмрээ оруулах зорилгоор 2005 оноос энэхүү үйл ажиллагаагаа эхэлсэн. Бид:
- Илгээсэн дадлагажигчиддаа анхаарал тавьж байнга холбоотой ажилладаг
- Мэргэжилээ дээшлүүлж ирээд тухайн мэргэжлээрээ монголдоо ажиллах боломжийг олгодог
- Олон Мэргэжлийн сонголттой
- Япон хэлний сургалтанд хамрагдагсдын 95+ хувь ажлын ярилцлагадаа тэнцдэг
- 16 жилийн туршлагатай Монгол, Япон мэргэжилтэнтэй чадварлаг хамт олон
Бид одоогоор Японы 6-н нэгтгэлийн 60 гаруй компанитай хамтаран ажиллаж байгаа бөгөөд эдгээр компаниуд маань Монгол хүмүүстэй хамтран ажиллах хүсэл эрмэлзэл ихтэйгээс гадна монголчуудын талаар маш их ам сайтай байдаг нь Урьд урьдын зуучлалаар явсан залуусын минь хичээл зүтгэл бидний анхаарал тавьж хамтарч ажилласны маань үр дүн гэж боддог. Япон хэл сургахын зэрэгцээ Япон соёлыг ч бас оюутнууддаа заадаг нь бидний нэг давуу тал.
Мэргэжилээ дээшлүүлж урч чадвараа ахиулах хүсэлтэй иргэдэд үнэн зөв мэдээлэл олгох зорилгоор ажлын өдрүүдэд өдөр бүр 15:00 цагаас танилцуулах ярилцлага хийдэг.
Мөн та манай Фэйсбүүк хуудас болон дараах утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Япон улсад мэргэжил эзэмшээд ирсэн иргэдэд маань нутагтаа харьж ирсний дараа ажлын байр олддоггүй, олдсон ч цалин хангамж муугаас гадаадад гарч ажиллаж сурах иргэд олон байдаг. Иймээс өөрийн компаниар зуучлуулж илгээсэн иргэдийг харьж ирэхэд нь ажлын байраар хангах зорилгоор Япон автомашины засварын газар, Япон хоолны ресторан, Япон хэлний сургалтын төв, Барилгын бүтээн байгууллалтын компаниуддаа Японд мэргэжил дээшлүүлж ирсэн иргэдийг ажиллуулж байна.
Бид, монгол иргэдийг японд зөвхөн мэргэжил дээшлүүлэгчээр илгээгээд орхилгүй, авах ёстой хураамжаа авч, түүндээ таарсан үйлчилгээ анхаарал халамж тавьж илгээгч байгууллагын үүргээ биелүүлж бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлдэг.