Mugen Co.,Ltd

Япон стандартыг монгол улсад нэвтрүүлж  бүтээгдэхүүн, үйлчилгээндээ чанарыг эрхэмлэж ажиллана.

Японд суралцах, мэргэжил дээшлүүлэх, ажиллах сонирхолтой хүмүүст хууль ёсны дагуу сурч амьдрах нөхцөлийг бүрдүүлж өөрийнхөө суралцаж амьдарч байсан туршлагадаа тулгуурлан хэрэгтэй үнэн зөв мэдээллээр хангах, улс орны хөгжлийн түлхүүр болох мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажилд хувь нэмрээ оруулах зорилгоор 2005 оны 11 сард Мүгэн ХХК байгуулагдаж аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн.

БИЗНЕС ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

  • Япон хэлний сургалтын төв
  • Японы их дээд сургуульд оюутан зуучлах
  • Ур чадварын дадлагажигч зуучлах
  • Японд үндсэн ажилтан зуучлах
  • Мүгэн куалити авто засварын газар
  • Мүгэн фүүдс ххк
  • Такэсан мисо рамен рeсторан

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА:

Япон улсад мэргэжил эзэмшээд ирсэн иргэдэд маань нутагтаа харьж ирсний дараа ажлын байр олддоггүй, олдсон ч цалин хангамж муугаас гадаадад гарч ажиллаж сурах иргэд олон байдаг. Иймээс өөрийн компаниар зуучлуулж илгээсэн иргэдийг харьж ирэхэд нь ажлын байраар хангах зорилгоор япон автомашины засварын газарт японд мэргэжил дээшлүүлж ирсэн иргэдийг ажиллуулж байна.
Бид, монгол иргэдийг японд зөвхөн мэргэжил дээшлүүлэгчээр илгээгээд орхилгүй, авах ёстой хураамжаа авч, түүндээ таарсан үйлчилгээ анхаарал халамж тавьж илгээгч байгууллагын үүргээ биелүүлж бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлдэг.

2005 - Mugen Co.,Ltd

Мүгэн ХХК байгуулагдаж аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн.

2007 - Япон хэлний сургалтын төв

Япон улсад ур чадварын дадлагжигч илгээх, их дээд сургууль, хэлний бэлтгэлд оюутан зуучлах, үндсэн ажилтнаар илгээх чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.

2016 - "Mugen Quality" Авто засвар

Япон автомашины засвар үйлчилгээг японы чанар стандартын дагуу үйлчлүүлэгчиддээ хүргэж эхэлсэн.

2019 - Mugen Foods LLC

Японы эрүүл ахуйн чанар шаардлага хангасан, баталгаат аюулгүй хүнс, хүнсний бүтээгдэхүүнийг монголчууддаа хүргэхээр зорин ажиллаж эхэлсэн

2019 - Такэсан мисо рамен

Арлын японы "ТАКЭСАН МИСО РАМЕН" рестораны монгол дахь салбар байгуулж монгол хүмүүс жинхэнэ япон чанар стандарт, үйлчилгээг үзүүлж эхэлсэн

2021 - Шарсан махны ресторан

ЯПОНЫ ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН ШАРСАН МАХНЫ РЕСТОРАНЫГ нээхээр төлөвлөн ажиллаж байна.